Зам тээврийн 12 осол гарчээ
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өчигдөр буюу энэ сарын 26-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9786 мэдээлэл ирж бүртгэгджээ. Үүнээс 101,105 дугаар-875, 102 дугаарт-4713, 103 дугаарт-3939 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 385, түргэн тусламжийн 673, гал түймэр, гамшгаас хамгаалахын 13, гэмт хэрэг зөрчлийн 1830 дуудлага иржээ.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1924 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хулгайлах найм, танхайрах гурав, залилан нэг, зам тээврийн хэрэг 12 осол 21 гарч 16 хүн гэмтжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ