Ардын урлагаа аврахсан...
Урлаг гэдэг тэнгэрлиг, сүрлэг, сэтгэлийг сэргээгч агуу хүч. Тэгвэл урлаг ийг “Тодорхой ур чадварыг ашиглан мэдлэг мэдээллээ буулгах явц буюу бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байдаг аж. Харин Британника толь бичигт “бусдад үзүүлж болох гоо зүйн чанартай эд зүйл, орчин, туршлагыг өөрийн ур чадвар, төсөөллөө ашиглан бүтээх” гэж тодорхойлсон байна. Дэлхийн олон орон үндэсний уламжлалт урлагаа өвлүүлж, дэмжихэд ихээхэн анхаарал хандуулдаг. Үндэсний урлагаа хойч үедээ өвлүүлэх, судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, давтагдашгүй дэг сургууль, арга барилыг уламжлуулах асуудлыг тусгасан ойрын болон хэтийн чиглэлийг боловсруулах нь соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой юм. Хөөмий гэхэд Монголын хаанаас ч олж үзэж болох дэлхийд гайхагддаг нандин урлаг. Гэхдээ ардын урлагийг судлах, түүнийг өвлүүлэх бодитой судалгаа, шинжилгээний ажил төдийлөн хийгдэж чадахгүй байгаа юм.
өб
Түүнчлэн Монголын үндэстэн, ястануудын онцлогийг харуулсан угсаатнуудын урлагийн зарим төрөл мартагдах, уламжлагдах байдал нь алдагдахад хүрч байна. Түүнчлэн угсаатнуудын уламжлалт урлагийн төрлүүд нийлж саармагжих явдал гарч байгаа нь ч анхаарал татсан асуудал болсон. Ялангуяа монголчуудын авьяас билгээр уламжлагдаж ирсэн уртын дуу, хөөмий, уран нугаралт, морин хуурын татлага, дүрслэх урлагийн давтагдашгүй ур хийц бүхий ардын урлалын бүтээлүүд нь суртчилагдаж хүн төрөлхтөнд танил болсон билээ.
б
Ардын дуу бол үг нь зэмлэж,ая нь аргаддаг агуу урлаг гэдэгтэй маргах хүмүүн ховор биз. Учир нь ардын урлаг өөрөө баялаг учраас хүнд өгч байгаа өгөөж нь хязгааргүй. Аливаа зүйл хөгжиж, хувьсаж байх ёстой. Гэхдээ үндсэн язгуураа хадгалж л байх нь чухал. Ардын урлагаа язгуураар нь тоглож байгаа уран бүтээлчдээ төр бодлогоор дэмжиж, хамгаалалтдаа авах хэрэгтэй. Тэгж байж л залуу үеийнхэнд ардын урлагаа хайрлах, өвлүүлэх боломж нээгдэнэ гэж урлагийнхан учирладаг. Түүх сөхөж үзвэл, хөөмийн урлаг нь Монгол улсын баруун хэсэг, одоогийн Ховд, Говь-Алтай аймгийн хүрээнд үүссэн гэж үздэг. Хөөмий нь Монгол улсын Үндэсний хөгжмүүдийн нэг болох морин хуур хөгжимтэй хослон тоглоход илүү сайхан эгшиглэдэг билээ.
ө
Үндэстний уламжлалт урлагийг хамгаалах, уламжлан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахын чухлыг ЮНЕСКО, түүний салбар байгууллагууд онцлон үзэж, энэ талаар дэлхий нийтэд хандсан уриалга, удирдамж, зөвлөмж, тунхаглал гаргасанд ихэд олзуурхаж байна. Ардын урлагийн нэгэн төрөл болох уран нугаралт 17-р зууны үед "Саран хөхөө" театрт анх удаа тайзнаа тавигдаж байсан гэдэг түүхэн баримт байдаг. Үүнээс өмнө хаад ноѐдын өргөөнд эсвэл найр наадам,баяр цэнгүүн дээр охид бүсгүйчүүд үегүй юм шиг уян хөдөлгөөн, уран гоолиг байдлыг харуулан хөгжмийн эгшиг дээр нугарч, бүжиглэж үзүүлдэг байжээ. Хөөмийн урлагийн өнгө аясыг уран гоё нугалаа хийж, хүнгэнүүлэн хөөмийлэхийн зэрэгцээгээр, исгэрээний давхцсан өнгөөр эгшиглүүлэх нь нэн гайхамшигтай билээ.
б
Хөөмийлөгч хэн ч гэсэн, өөрөө өөрийнхөө дуу хоолойгоор хөөмийлөн хөгжимдөж, өөрөө сонсогч нь болж, хээр талдаа, адуулж аяншиж явахдаа уйдахын зовлонгүй өөрийгөө баясган цэнгүүлж, зугаатай явдаг аж. Харин цам нь шарын шашны багт бүжиг. Энэтхэгийн бурхны шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай гэнэ. “Цам", "Гарчам" хэмээн нэрлэгдсэн шарын шашны багт бүжгийн зүйл VIII зууны сүүлийн мөчлөгөөс Төвдөд, 18-р зууны дунд үеэс Монгол газарт ихэд дэлгэрсэн аж. Анх 1756 онд шарын шашны хамгийн эртний хийд болох Эрдэнэзууд цам тоглогдсон ба үүний жишээгээр бусад олон сүм хийдүүд цамтай болсон байна. Ардын урлагийн баялаг сан хөмрөг хумигдаж, тууль хайлж, домбортой харилцан дуулдаг хүн үгүй болсон нь харамсалтай. Саяхан “Чулуун” сангийн дэмжлэгтэйгээр ХБК-ийн гурван багш баруун аймагт язгуур дуу, хөгжмийн зэмсэг, бүжиг судлахаар очсон аж. Судлаачид буцаж ирснийхээ дараа ястнууд өөр хоорондоо уламжлалт дуу хуураа хольж хутгасан байдалтай, буруу ойлголттой байгааг дурсаад үүнийг одоо л цэгцэлж авахгүй бол оройтно гэж ярьж байсан юм.
б
Энэ мэтээр ардын урлагийн их өв бий биелгээ, хөөмий, үлгэр туулийн дэг алдагдаж өвлөн уламжлагдаж чадахгүй байгаа нь нэгдсэн бодлогогүйн зэрэгцээ ардын урлагийг хөгжүүлэх байргүй байгаатай салшгүй холбоотой. Өнгөрсөн долдугаар сард “Хөгсүү” чуулгаас зохион байгуулсан бий биелгээг Геннисийн номонд бүртгүүлэх арга хэмжээ болсон. 5000 байтугай хүн багтахаар том зайтай нийслэлийн төв талбайд Геннист бүртгүүлэхээр Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 5204 бий биелээч багтаж, шингэх гэж их л “зовсон”. Учир нь Батаарын музейн ар талын багахан зайд бүжигчид бүгд хамтдаа биелэх гэтэл зай нь багадаад, чөлөөтэй сайхан бүжиж биелэх байтал нэг нэгэндээ тээг болж, зэрэг хийнэ гэдэг үнэхээр хэцүү байсан. “Хөгсүү” чуулгынхан зориглож, төр засгаас дэмжлэг тусламж авалгүй “бор зүрхээрээ” Геннист бүтгүүлэх их ажлыг санаачилсан. Ардын уламжлал, өв соёлоо дээдэлдэг, хойч үедээ өвлүүлэх уламжлалт ёсыг баримталдаг бол “10 мянган морьтны жагсаал” шиг төр засгийн анхаарал халамжийн дор зохиогдох байсан болов уу.
бё
Тиймээс эртний уламжлалт соёлтой ямар ч улсад өөрийн гэсэн ардын урлагийн ордон, төв байх нь хэвийн үзэгдэл. БНСУ-д л гэхэд Үндэсний театр гэж бий. Их, бага тайз болон анфи театр, номын сантай энэ театрт ардын урлагийн төрлөөр бүтээлээ туурвидаг уран бүтээлчид нь нэгдэж цогц үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Монгол Улс өөрийн үндэсний урлагаараа овоглосон ордонтой болох тухай асуудлыг урлагийн хүндтэй төлөөлөгчид үргэлж л ярьсаар ирсэн. Тухайлбал, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Гаднын зочид төлөөлөгчид ирэхээр хамгийн түрүүнд Морин хуурын чуулгыг санаж, тоглуулдаг.Тэгсэн хэрнээ тэдний нийгмийн асуудал болон цаашдын уран бүтээлд нь анхаарал хандуулах болохоороо дүлий дүмбэ царайлна. Морин хуурын чуулга нь Улсын филармонийн халаасанд, ҮДБЭЧ нь өрөө хөлслөгч шиг байгааг юу гэх вэ. Хэрэв эднийгээ анхаарч ардын урлагийн ордонтой болговол уртын дуу, хөөмий, морин хуурын цогц тоглолт зохион байгуулж, шавь сургалтаар дараагийн үеэ бэлтгэж болох юм” гэж хэлсэн байгаа. Урлагийн “акулуудынхаа” үнэтэй үгийг сонсч ардын урлагаа аврахгүй бол чимээгүйхэн устсаар байгааг анхаарах цаг хэдийнээ болжээ.
б
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ