Орон нутагт авлига нэмэгджээ

img

Өчигдөр АТГ-аас мэдээлэл хийж, 2013 онд хийсэн ажил, судалгааг танилцуулсан. Уг судалгаагаар Монгол улсын авлигын индекс энэ оны байдлаар 0.65 нэгж болсон нь 2011 оныхоос 0.02 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй гарчээ.

Түүнчлэн хөдөө, орон нутагт авлигын хэрэг нэмэгдэж байгаа талаар холбогдох газраас онцолж байлаа. Тухайлбал Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь аймгууд авлигын түвшнээр бусад аймгаас өндөр үзүүлэлттэй гарчээ. Мөн энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь төрийн үйлчилгээний албаныхан байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ