Ихрүүд байртай боллоо
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат залуу хос болох Э.Хандаа, Ч.Баттулга нар саяхан дөрвөн ихэр хүүхэдтэй болсон билээ. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын дарга бригадын генерал Б.Билэгт ихрүүдийн гэр бүлийнхэнд байрны түлхүүр гардуулжээ. Учир нь ихрүүдийн аав Ч.Баттулга нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат. Өнгөрсөн хавар Хууль сахиулахын их сургуулийг төгссөн. Одоо Мандал сумын Хэрх тосгонд хэсгийн төлөөлөгч хийдэг. Дэслэгч цолтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ