Онцгой байдлынхан 2032 хүний эрдэнэт амь аварчээ

img

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан 2013 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи зүтгэл гарган ажлын амжилт гарган ажилласан шилдэг, тэргүүний албан хаагчдаа шагнаж, 2013 оны ажлаа тайлагналаа. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны Тэргүүний ажилтан” тэмдгээр 13, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 14 албан хаагч шагнагдав. ds Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын албаны хэмжээнд  Оны хөдөлмөрийн аваргаар 9 албан хаагч, онцгой байдлын албаны оны шилдэг албан хаагч 32 шалгарлаа. Түүнчлэн Жуух бичиг-23, баярын бичиг 31, сайшаалын үнэмлэх 53, ОБА-ны төлөө тэмдэг 196 албан хаагч шагнагдав. Онцгой байдлын албаны дэд хурандаа цолоор 1, хошууч цолоор 6, ахмад цолоор 2, ахлах дэслэгч цолоор 2, дэслэгч цолоор 3, дэд ахлагч цолоор 12 албан хаагч шагнагдлаа. d Мөн Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын “Баатар” одонгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, Аврах тусгай ангийн захирагч, онцгой байдлын хурандаа Д.Чинзориг, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Б.Ганбат нар шагнагдлаа. ds Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2013 онд хийж гүйцэтгэсэн томоохон онцлох ажлуудыг дурдвал: d -Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагаас “Улаанбаатар хотын гал унтраах технологи, тоног төхөөрөмжийг сайжруулах” буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд нийт 840 сая иен буюу 14.2 тэрбум төгрөгийн өртөгтэй галын 22 автомашиныг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. Монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан Япон Улсад захиалгаар үйлдвэрлэсэн эдгээр галын автомашин Онцгой байдлын салбарын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж нийслэлийн хүрээний аврах, гал унтраах ангиудын автомашин 100 хувь шинэчлэгдлээ. s - Монгол Улсын Засгийн газрын 11,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төсөл”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв шинээр байгуулагдлаа. Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй болсноор газар хөдлөлт төдийгүй байгалийн гамшиг, болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьтан иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг  дуут дохиолол, гар утас, FM радио, телевизээр шууд дамжуулах боломжтой болж байгаа нь Онцгой байдлын салбар төдийгүй Монгол Улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт төдийгүй гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм. s -Монгол Улсын хэмжээнд 2013 онд 4467 гаруй удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас улс болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 21,9  тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Харин Онцгой байдлын албаны албан хаагчид 2013 онд  аюулт үзэгдэл, ослоос 2032 гаруй эрдэнэт хүний амь нас, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 25,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан амжилтыг онцолж байна. s -Онцгой байдлын ерөнхий газраас Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран “Гамшгийн менежментийн бүсийн зөвлөлдөх хорооны 10 дугаар хуралдаан”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа. Тус хуралдаанд дэлхийн 19 орон, олон улсын 20 гаруй байгууллага, төрийн болон бус байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцов. s - Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Нарны жим” 50 ангит уран сайхны кино бүтээх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. s -НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын албаны албан хаагчид 3 дах жилдээ оролцож байна. Онцгой байдлын албаны 100 орчим албан хаагч энэ хугацаанд хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж Монгол Улс болон Онцгой байдлын албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөөр байна. s -Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хүрээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2013 онд давхардсан тоогоор 240 орчим албан хаагчийг АНУ, ОХУ, БНХАУ, Киргизстан, Казахстан, Беларус, Тайланд, Индонез, Япон, Солонгос, Малайз, Итали, ХБНГУ, Бельги зэрэг улсад урт, богино хугацааны сургалтад хамруулсан байна. s ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж энэ оны 11 дүгээр сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Иргэний хэргийн яамтай “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурснаар 2014 онд БНХАУлсад боловсон хүчин бэлтгэх эрх зүйн орчин бүрдсэн томоохон үйл явдал боллоо. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төв, орон нутгийн онцгой байдлын анги, салбарын бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор техник, тоног төхөөрөмж, өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлээр 100 хувь хангалаа. Онцгой байдлын хэмжээнд автомашин, техник хэрэгслийн парк шинэчлэл 2012 онтой харьцуулахад 11 хувиар өссөн байна. Жишээ нь ОХУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэсэн галын үндсэн албаны Камаз автомашин, аврах ажлын бүрэн тоноглолтой автомашин, ковш, газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой завь, гал сөнөөгч, аврагчдын тусгай зориулалтын хувцас хэрэглэлд олон улсын жишигт хүргэсэн үндэсний стандартыг батлуулсан зэрэг үйл явдлыг онцоллоо.

d

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ