Хүүхдүүдэд бэлэг гардууллаа
ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих ангид эхийнхээ асрамжид бойжиж байгаа 0-1 насны гурван хүүхэд болон Хүүхдийн хорих ангид хүмүүжиж буй 30 орчим хүүхдэд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг бэлэг гардууллаа.
Мөн Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвд түр амьдарч байгаа хүүхдүүдийг баярлуулсан байна. Хууль зүйн яамны хувьд өнгөрсөн жилээс эхлэн энэ хүүхдүүдтэй хамтран шинэ жилийн баярыг нь тэмдэглэх болсон.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ