Монгол бизнес эрхлэхэд таатай улсуудын жагсаалтад 54-р байрт оржээ
"Форбес” сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг бизнес эрхлэх таатай улсуудын жагсаалтад Монгол Улс энэ жил 54-р байрт шалгарч, өмнөх оны дүнгээс 10 байр урагшилжээ. Дэлхийн 145 орныг бизнесийн орчноор нь үнэлэхэд жагсаалтыг Ирланд, Шинэ Зеланд, Хонконг, Денмарк, Швед улсууд манлайлсан бол манайхтай зэргэлдээ байруудад Уругвай, Перу, Коста Рика, Саудын Араб, Турк улс оржээ. Харин эдийн засгийн хөгжил сайтай Орос, Хятад, Энэтхэг, Казакстан, Индонез манай орны ард жагссан байна.
Монгол Улс 2008, 2009 онд 59, 2010 онд 68, 2011 онд 63, 2012 онд 64-р байр эзэлж байсан юм. Манай улс энэ онд 10 байр ахихад авлига багасч, санхүүгийн эрх чөлөө нэмэгдсэн нь илүүтэй нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ.
“Форбес” сэтгүүл манай улсын ДНБ-ийг 10 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 3200 ам.доллар, эдийн засгийн өсөлтийг 12,3%, худалдааны тэнцлийг 22,3%-ийн алдагдалтай, ажилгүйдэл 9%, инфляци 14,2% гэж тооцсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ