Цагдаагийн цол олголоо
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, Хууль зүйн сайд болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгтийн тушаалаар Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагад олон жил үр бүтээлтэй, идэвхи зүтгэл гарган ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг “Хууль зүйн тэргүүний ажилтан”, “Цагдаагийн гавьяа”, “Спортын алдар”, “Цагдаагийн төлөө” одон тэмдэг, “Хууль зүйн яамны хүндэт жуух”, “ЦЕГ-ын хүндэт жуух”-аар шагнаж урамшууллаа.
Мөн энэ үеэр хугацааны ээлжит болон хугацааны өмнө цагдаагийн цол авсан алба хаагчдад ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд мөрдөс тэмдгийг гардуулан өглөө.
ЦЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны 742 тоот тушаалаар хугацааны цагдаагийн дэд хурандаа цолоор ЗЦГ-ын захиргааны удирдлагын хэлтсийн сургалт, хүний хөгжил, соён гэгээрүүлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ю.Батбаатар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ахлах инженер, цагдаагийн хошууч Х.Эрдэнэчулуун нарын есөн алба хаагч, цагдаагийн хошууч цолоор Мэдээлэл судалгааны төвийн лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн ахмад Б.Лут-Өлзий шагнагдлаа.
Хугацааны өмнө цагдаагийн хурандаа цолоор 22 алба хаагч, цагдаагийн ахмад цолоор 38 алба хаагч, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 37 алба хаагч, офицерын бүрэлдэхүүнд оруулж цагдаагийн дэслэгч цолоор 46 алба хаагчийг шагнаж, мөрдөс тэмдгийг зүүж өглөө. Мөн хугацааны өмнө цагдаагийн хурандаа цолоор ЦЕГ-ын мэдээлэл, судалгааны төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Батбаатар, ЦЕГ-ын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ш.Нарантуяа нарын 13 алба хаагч шагнагдсан бол цагдаагийн дэд хурандаа цолоор есөн алба хаагч, цагдаагийн хошууч цолоор дөрөв, цагдаагийн ахмад цолоор 13, цагдаагийн ахлах дэслэгч цолоор дөрвөн алба хаагч шагнагдсан байна.
Мөн Төв аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хэв журмын байцаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Ганхуягийн өмнөх цолыг сэргээж цагдаагийн хошууч, Мэдээлэл холбооны технологийн төвийн инженер, энгийн М.Мөнхгэрэл нарын дөрвөн алба хаагчийн цагдаагийн ахлах дэслэгч цолыг сэргээн олголоо.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ