
“Форбес” сэтгүүлээс жил бүр тодруулдаг бизнес эрхлэх таатай улсуудын жагсаалтад Монгол Улс энэ жил 54 дугаар байрт шалгарч, өмнөх оноос 10 байраар урагшилжээ. Дэлхийн 145 орныг бизнесийн орчноор нь үнэлсэн жагсаалтыг Ирланд, Шинэ Зеланд, Хонконг, Денмарк, Швед улсууд тэргүүлсэн бол Уругвай, Перу, Коста Рика, Саудын Араб, Турк улсууд манайхтай ижил түвшинд үнэлэгджээ. Монгол Улс 2008, 2009 онд 59, 2010 онд 68, 2011 онд 63, 2012 онд 64 дугаар байр эзэлж байжээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ