Хүний наймаа эх оронд минь “цэцэглэсэн үү”

img

Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн анхны хохирогч одоогоос 12 жилийн өмнө буюу 2001 онд гарч байсан. Үүнээс өмнө энэ талаар яригдаж байсан ч албан ёсоор 2000 онд анхны тандалт судалгаа хийж эхэлсэн түүхтэй. Харин одоо хүний наймаа далд бус ил цэцэглэх болсон нь аймшигтай.

s

Тухайн үед энэ гэмт хэрэгт өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах олон улсын гэрээ конвенцууд батлагдаж, НҮБ-аас Үндэстэн дамжсан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцийг баталсан. Тиймээс тандалт хийж манай оронд хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн иргэд байгаа эсэхийг судалж эхэлсэн байна. Бага насны охидыг худалдаж авч хүслээ хангадаг хэсэг бүлэг танхайчууд бий болж. Ер нь бага насны гэлтгүй охид, эмэгтэйчүүд, залуучууд хүртэл хүний наймаанд өртөөд их олон жил болж байна.

s\

Дэлхийн хамгийн өндөр орлоготой бизнес бол яахын аргагүй хүний наймаа. Энэ бизнесийн хүрээнд жилд 30 триллион доллар эргэлдэж байдаг гэсэн тоо ч байдаг. Дэлхийн жишгээр жилд дунджаар 600-800 мянган хүн энэ наймааны золиос болдог. Хүний наймааны тухай киноноос үзээд,шөнө ч унтаж чадахгүй хар хардаг байсан саяхан. Харин өнөөдөр манайд хууль бус хүний наймаа дээд цэгтээ тулсан гэвэл та лав гайхна даа. Хүний наймаа гэдэг нь зөвхөн эмс охидыг бэлгийн хүчирхийлэлд оруулж, биеийг нь үнэлүүлэх асуудал гэвэл өрөөсгөл ойлгол ойлголт болно. Учир нь хүний наймааны золиос бологсдын 60 гаруй хувийг эрчүүд эзэлдэг юм байна. Эндээс харахад хүний наймаа ямар ч хяналтгүй цэцэглэсээр олон жил боллоо.  Хүний эрхийн үндэсний комиссынхон эрх биш нэгийг бодож хоёрыг тунгаадаг байлгүй гэж тайвшрах юм. Гэвч бодит байдалд ахиц  дэвшил гарсангүй. “Хүйсийн тэгш эрхийн төв”-д сүүлийн хэдэн жилийн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон гэх 600 гаруй хүн  хандсан байна. Тэдний хамгийн бага нь найман настай, ахмад нь 49 настай байжээ.

s

Нийт үйлчлүүлсэн хүмүүсийн 75-78 орчим хувь нь эмэгтэй, үлдсэн нь эрчүүд байсан аж. Мөн Хүн амын сангаас гаргасан тайлан илтгэлээс харахад энэ төрлийн наймаа эрхлэгчид жилдээ эхний шатанд 12 тэрбум долларын ашиг олдог. Мэдээж нэг удаа ашиг олоод зогсохгүй. Цаашлаад тогтвортойгоор хохирогчдыг мөлжиж байдаг аж. Үүнээсээ жилд дор хаяж 32 тэрбум долларын ашиг олдог гэсэн тооцоо гарсан байдаг. Тэгэхээр энэ нь маш нарийн зохион байгуулалттай олон хүнийг хамарсан томоохон бүлэглэл үйлддэг байгаа юм.

s

Монгол хүн нэгнийгээ эд бараа мэт зарж борлуулан, бусдын охидыг худалдаж олсон бохир мөнгөөрөө өөрийнхөө охиныг эмчлүүлээд явах нь ариун явдал гэж үү. Ингэхэд хүний наймаа Монгол улсад яг яаж явагддаг вэ ?  гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. Хариутыг хамтдаа хайх гээд үзье. Тэд охидыг хэд хэдэн  аргаар энэ замд оруулдаг  аж. Тухайлбал, нэг нь шууд хулгайлдаг, эсвэл уруу таттаг. Нэг хэсэг бараг л өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “170 болон түүнээс  дээш өндөртэй царайлаг охидыг өндөр цалинтай ажилд авна.Гадаадад хямд зардлаар сургана. Гадаад иргэнтэй гэр бүл болгоно гэх мэт зар явдаг байв. Тэр ч бүү хэл зарын нэг сонинд “Өндөр, царайлаг охидыг ОХУ-д асрагчийн ажилд авна. Хэлний мэдлэггүй байж болно. Сургаад авна гэсэн зар чявж байсан. Энэ мэд эргэцүүлэ бодож, анхаарах ёстой зараас эрс татгалзах эсвэл хууль хяналтын байгууллагуудад мэдэгдэх нь хүний наймаанаас өөрийгөө болон өрөөлийг хамгаалж чадах билээ. Учир нь Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгчид ихэвчлэн сонин, радио, телевиз болон хувь хүмүүсээр дамжуулан "үйлчлүүлэгч"-дээ олж авдаг.  Тэд ажил олгох, гэрлэхэд зуучлахаас гадна гадаад паспорт, виз, ажлын зөвшөөрөл авахад туслах, замын зардлыг даах, орон байраар хангана гэсэн санал тавьж итгэлийг нь олж авдаг гэнэ.

s

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн тэгш эрхийн төв гээд л төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд тэдний эсрэг тэмцэж байгаа ч тэдний хүч, нөөц бололцоо хязгаарлагдмал байдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбогдол бүхий ил болон далд хэлбэрийн сурталчилгаа, мэдээлэл явуулахгүй байхыг хуульчлахаар болсон. Харин саяхнаас ерөнхийлөгч маань хүний наймаа, хүчирхийллийн эсрэг үлй ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзаж, тэдэнтэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Мөн төрийн хэмжээнд анхаарч, айдасгүй, аюулгүй, хүчирхийлэлгүй улс орон болохын төлөө нэгдэж ажиллана гэж байна. Үнэхээр хүний эрхийг зөрчиж, хүчээр хэн нэгний мэдэлд шилжүүлэх, хүчирхийллийн үйлдлийг таслан зогсоох цаг нь болсон. Хүний наймаа нас харгалздаггүй гэдгийг охинтой хүн бүр анхаарах хэрэгтэй. d

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
turiin tomchuudaasaa ene huuli bus naimaag taslan zogsoohiig guij baina. ta nar ene ulsiig hugjuuleh humuus shuu dee. uuniig hurdhan zogsoohiig shaardaj baina. ard tumen maani ch gesen nad shig bodoltoi baigaa gedegt bi itgedeg. ta nartaa amjilt husie.
2017-01-14
маархай:
яаг тийм ёстой муухай юум аа
2014-03-16
маархай:
яаг тийм ёстой муухай юум аа
2014-03-16
маархай:
яаг тийм ёстой муухай юум аа
2014-03-16
nugel shuu:
hun hunee zarna gedeg hamgiin tom nugel
2013-12-30
nnnnnnnnnn:
mongol turiin buruu.
2013-12-29
ooroosoo l .:
ene tsever huvi hun bolon ar gerees shaltgaalsh asuudal !
2013-12-29
hunii naimaachidiin anhaarald:
muu ads uud min hytadiin gar hul bolson novshnuud min bie bienige zarah ta nart tim shan gju mongol huniig ulanda gishgegch ta nariig deed munh huh tenger hezeech urshuuhgu ta narch hytadiin erliiz bizde muu ads nuud eh oronoos min buzar savaraa tatatsgaa. ah duus nar min bid bienige hairlaj hamgaalah heregte shu hunii naimachdiig dacraaj bolohgui.
2013-12-29
gaihaj bna :
iim tsuuhun hun amtai bolhoor manai eruugiin tsagdaa tagnuuliin erunhii gazar arisiini huulaad ugch boldgui yum bh daa uul ni amarhan l bmaar yum
2013-12-29
teneguuded:
bi ch yum uu esvel chi hunii naimaa hiivel yah bol bod doo arisaa huuluulaad shorongiin tav bolno harin ene humuus yagaad ene zavaan yumaa hiij chadaad bna tegeheer deerees ni hen negen demjeed bna tiimuu
2013-12-29
serchmaa:
mgl ohiduud uursduu guigeed ochih hurtlee yalzarsan shuu
2013-12-29
sergiilie:
hvnii naimaanii esreg tur erchimtei ajlah heregtei bna saihan mongol zaluuchuudaa gadniihand mai aw gj bga yum shig zvgeer yawuulhaa bolimoor yuma tur anhaarwal zaluus ch zolios bolohgvi shde
2013-12-28
nasaa:
harin tiimee aimar yum hun hunee hudaldahaa bolie
2013-12-28
uyanga:
aimaar ym aa huuhduud hoorhii dee ter naimaachid chine bagadaa huuhed baigaagui ym uu haa*n ym be
2013-12-28
emegtei:
eldev zar bichihiig horigloj gadag* garch bgaa hun bolo achaa teeshiig neg burchlen shalgadag bolchvol gaigui boloh bhaa yalahguya konteiner garch bgaag neg burchlen shalgaj bh hergetei
2013-12-28
ganaa:
myynii shashin gedeg hi bas hyn zardag gesen shyuu??
2013-12-28