Хогийн уутны нэр хүнддээгүй байгаа даа
Өглөө гэрээс гартал орцны үүдэнд наасан “Азийн цагаан дагина” уутаа хорооноос очиж авна уу гэсэн зар нүдэнд тусав. Байр, СӨХ-ийн мөнгөө төл гэсэн зарыг харахаар уур хүрдэг бол уут ав гэсэн харин инээд хүргэж байна лээ шүү. Үнэгүй юманд нугасгүй болохоор тэгсэн байж ч болох. Хороон дээрээ очоод “Азийн цагаан дагина”-аа авъя гэх ч бас сүртэй л юм. Хогийн уут энэ тэр гэж доошоо орохгүй. Гэхдээ хогны уут авахын төлөө хороо явахгүй. Дэлгүүр орох тоолондоо 100 төгрөгийн тор худалдаж авдаг маань хогоо агуулах сав болчихдог юм. Тэгэхээр надад лав “Азийн цагаан дагина” хэрэггүй.
а
Харин хогны уутыг яагаад заавал “Азийн цагаан дагина” гэж нэрлэсэн нь сонирхолтой бас инээдтэй санагдав. Тэгээд зам зуураа бодож үзлээ. Хотын захиргааны санаачилга болох энэхүү хогийн уут гурван тэрбум төгрөгийн төсөвтэй. Бага мөнгө биш. Тэгэхээр уутандаа биш нэрэндээ хамаг учир байгаа юм байна. Өөрөөр хэлбэл “Азийн цагаан дагина” гэсэн нэр л гурван тэрбумаар үнэлэгдэж. Түүнээс манай хотын дарга нар газрын хөрсөнд шингэхгүй хэдэн зуун жил хог болдог гялгар уутыг хийхийн тулд 3 тэрбумыг зарлагадах хөлдүү толгойтнууд лав биш байх. 1980-аад оны бүтээн байгуулалтын үед олж авсан “Азийн цагаан дагина” нэрээ ямар нэгэн зүйлд ашиглахыг хүссэн хэрэг л дээ. Тэгээд л өрх бүрийн хэрэглээ болсон хогийн уутыг “Азийн цагаан дагина” гээд нэрлэчихэж. Мартуулахгүй байх зөв л арга. Харин хогийн уутны маань нэр нь хүнддэхгүй л байгаа даа.
ө
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ