Түрүүлсэн хүчтэн “Ерөнхийлөгчийн цом”-ыг хүртэнэ
2013-12-28

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болоод гурав дахь жилтэйгээ золгож байна.

Энэ өдөр ёслол хүндэтгэлийн олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүний нэг нь чансаа өндөр 128 бөхийн барилдаан билээ. Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай, шигшмэл бөхчүүдийн барилдаж, түрүүлсэн нь “Ерөнхийлөгчийн цом”-ын эзэн болдог уламжлалтай.

Өнгөрсөн жилийн барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, “Жигүүр гранд” группын бөх улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр түрүүлж байсан бол анхны барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар их шөвөгт шалгарч байжээ.

а

 Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин
хөвсгөл:
ц.содномдорж, х.мөнхбаатар 2-ийн нэг нь түрүүлнэ
2013-12-29
eh oron:
тусгаар тогтнолын баярт зориулсан барилдаан гэж л ойлгож байгаа. тэгэхээр ард түмний ч юм уу, тусгаар тогтнолын цом гэж яагаад өгч болохгүй гэж...
2013-12-29
zochin:
za za tataachikh yum baina l da
2013-12-29
saak:
ok.yag zov shyy
2013-12-28
jonn:
erhembayar esvel sanjaadamba tvrvvleh bhdaa
2013-12-28