Каирт мөргөлдөөн гарч буудалцжээ
Египетийн нийслэл Каир хотод лалын ахан дүүс байгууллагыг дэмжигч оюутнууд болон нутгийн иргэдийн хооронд өчигдөр мөргөлдөөн гарсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хоёр тал харилцан гал нээсний улмаас нэг оюутан амь үрэгдсэн байна. Террорист бүлэглэлтэй холбоотой ажилладаг “Лалын ахан дүүс” хөдөлгөөний 16 гишүүнийг өнөөдөр баривчилжээ. Тэдгээр баригдсан гишүүдийн дотор “Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүлэгчийн хүү Исрам байгаа гэнэ.
1
Өнгөрсөн долдугаар сард Ерөнхийлөгч асан Мухамед Мурсийг огцруулснаас хойш эмх замбараагүй байдал газар авсаар байгаа юм. Энэ сарын 23-нд Египетийн Мансура хотын дотоод яамны барилгыг дэлбэлсний уршгаар 14 хүн амь насаа алдаж, 80 гаруй хүн шархадсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ