Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

img

Монголчууд бид мандан бадарч, дэлхийн дэг журмыг тогтоож явсан зуун зууны бахархалт түүхтэй. Өрөөлийн болон өөрсдийн буруу бодлогоос болж уруудаж, доройтож явсан түүх ч бий. Тэгвэл бараан түүхтэй 200 жилийг дуусгаж, мандан бадрахыг нар гийсэн өдөр бол 1911 оны 12 сарын 19. Энэ өдөр монгол түмэн тухайн үедээ амьд бурхан хэмээн хүндлэгдсэн Богд гэгээнийг тойрон хүрээлж, төр улсаа төвшитгөсөн. Монголын гал голомт, төр улсаа сэргээсэн энэхүү түүхэн үйл явдлыг дурсаж, үндэсний баатруудаа үеийн үед  дурсаж явах учиртай. Тиймээс  1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлай болсон Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт болон алтан ургын ноёд, төрийн зүтгэлтэн, монголын эрэлхэг хөвгүүдээ дурсах өдөр болгосон юм.

өб Тэгвэл Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг манлайлагч, Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтындурсгалд зориулсан хөшөөний шав тавих ёслол Тусгаар тогтнолын талбайд болсон. Энэхүү ёслолын арга хэмжээний дараа Төрийн ордоны арын цэцэрлэгт байрлах Төрийн тамганы хөшөөнд төр засгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Монгол Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ, Засгийн газрын гишүүд оролцов. ёя Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ “102 жилийн өмнө эрх чөлөөгөө батлан тунхагласан Монгол орон өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшил, бизнесийн боломж, гэгээлэг ирээдүйтэй улс орон болсон байна. Улс оронд маань хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа ч  Монгол орон хөгжин дэвших их боломж байгаад бид итгэлтэй байна. Гэхдээ үнэлшгүй өндөр үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолыг өнөөгийн бид хайрлан хамгаалж, хүндлэн дээдлэж явах учиртай. Улс оронд тусгаар тогтнолоос илүү эмзэг чухал зүйл гэж үгүй. бы Манай орны тусгаар тогтнолын хамгийн чухал амин сүнс нь Монгол хүн юм. Монгол хүн бүрийн саруул ухаан,  эрүүл мэнд, эрдэм боловсрол, хичээнгүй хөдөлмөрт  тусгаар тогтнол оршиж байдаг. Тиймээс Монгол хүн бүр хүн шиг амьдарч, Монгол орон улс шиг хөгжих нь тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх хамгийн чухал үндэс билээ. б Өнөөдөр Монгол хүн ямар байна Монголын тусгаар тогтнол яг л тийм байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн зүйр үг байдаг. Монголын төлөө цохилох зүрх бүхэнд Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойн мэнд хүргэе” гэв. Төр засгийн удирдлагууд Төрийн тамганд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн их өргөөны тулганд гал бадраах ёслолыг мөн үйлдсэн юм.  чбы Дашрамд дуулгахад, жил бүхэн уламжлал болгон тэмдэглэж ирсэн энэ өдөр хүчит бөхийн барилдаан Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг бөгөөд чансаа өндөр 128 бөх барилдана.

өб

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huvilgaan:
ulgeriin baatruud
2014-01-07
baagii:
ter kommunist end yu hj yavaan m.enhbold
2014-01-01
jujigchid:
jujigchidee gej?
2014-01-01
eooe:
ene odoo bolimoor bn aa, iim teneg nuhduud mongoliin turiig atgaj bn shtei, eldev hushuu chuluu bosgoj, zuuj, teriigee tahij hundleed mongol uls haa hureh ve? elbegeeg arai deer um bolov uu getel ed naraasaa yalgarah um alga shiv dee
2013-12-31
лхагвасүйрэн:
"төргүй тамга" гэдэг хошин жүжиг
2013-12-30
zochin:
mongoliin ter erevdeltei baina shuu awilgalchidaar hundeluuleed....
2013-12-30
зочин:
хуучны оршуулгын ёслол шиг юм аа өөрчлөөсэй!
2013-12-29