Коммунист намын 56 гишүүн авилгын хэргээр огцорлоо
Хятадын удирдагч Си Жинь Пин коммунист намын бодлогын хүрээнд авилгатай тэмцэнэ гэдгээ амлаад байгаа. Тэгвэл Хюнан мужийн коммунист намын 56 төрийн түшээ авилга авснаа хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцорсон гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
1
Хюнан мужийн конгресс 763 төлөөлөгчтэй бөгөөд ийнхүү 56 нь хахууль авч сонгогдсон болохоо хүлээн зөвшөөрлөө. Эхний шатны мөрдөн байцаалтын явцад 18.1 сая.ам доллар буюу 110 сая юанийг сонгуульд ялалт байгуулахын тулд эрх мэдэлтнүүдэд тараасан нь илэрчээ. Энэхүү хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд олноороо оролцсон нь намын зарчмыг уландаа гишгэсэн зөрчил боллоо гэж Си Жинь Пин үзэж, ирэх онд өндөр албан тушаалтнуудад халтай жил болно гэдгийг анхааруулсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ