Бэкхамын охин хувцсаа хандивлажээ

img

Хөлбөмбөгчин Дэвид Бэкхам, загвар зохион бүтээгч Викториа Бэкхам нарын бага охин гурван настай Харпер Бэкхам “зул сар”-аар өөрийнхөө багадсан хуучин хувцас эд хэрэглэлээ “Child” хэмээх асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэглэсэн тухай “Daily.com” мэдээллээ. Тэрбээр хувцас нь таарсан бүх хүүхдүүдэд зул сарын мэндчилгээ явуулж, ээжтэйгээ хамт хийсэн жигнэмэг тарааж, нэг өдрийг зугаатай өнгөрөөсөн гэнэ.

1

Викториа Бэкхам “Охинд минь маш олон хувцас байдаг. Тэр нэг хувцсаа нэг л удаа өмссөн учир хуучин хувцас гэхэд бага зэргийн асуудалтай. Харперын бэлэглэсэн хувцсууд хамгийн багадаа 2000 гаруй еврогийн үнэд хүрэхээр. Тэр ухаан орох тусмаа өхөөрдмөөр, нийгүүлсэнгүй болж байгаад ээжийн зүгээс их баяртай байна” гэж хэлжээ.

Дэвид Бэкхамын гэр бүл “Зул сар”-ын баяраа Хавай арал дээр жүжигчин Том Круз, “Spice girls” хамтлагийн гишүүд болон тэдний гэр бүлийнхэнтэй хамт тэмдэглэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
sain uils hiijee bugd iim bval., saihan ger bul shuu
2013-12-30
oyuka:
ãî¸ þì ãàéõàëòàé
2013-12-30