Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагынхан Завханд ажиллав

img

БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг Завхан аймгийн Отгонтэнгэрийн УТХГ болон Тарвагатай нурууны Байгалийн цогцолборт газрын 2013 оны үйл ажиллагааны тайлан, ирэх оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэхээр ажиллав.  Эхний хэлэлцүүлгээр Отгонтэнгэрийн УТХГ-ын  2013 оны үйл ажиллагааны тайлан, ирэх оны ажлын төлөвлөгөөг сонссон байна. Хэлэлцүүлэгт  Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Балхярваа, Завхан аймгийн ЗДТГ-ын тамгын дарга н.Түвшинжаргал, БОАЖГазрын дарга н.Энхтайван, мэргэжилтэн Ариунзаяа, Пүрэвсүрэн, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны дарга н.Мөнгөнцэцэг, Отгонтэнгэртийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Д. Батдэлгэр, ажилтан албан хаагчид  Отгон сум, Идэр сум, Алдархаан сумдын малчдын төлөөлөл, иргэд оролцжээ.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ