ГИХАЭГ-ын нэр өөрчлөгдөнө
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Ингэснээр Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталсан билээ. Мөн дагаж өргөн баригдсан хуулийн төслүүдийг батлах саналыг нэг бүрчлэн явуулж, дэмжсэнээр хуулиудын төсөл батлагдлаа.
1
Хилийн боомтын тухай хууль 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Хилийн боомтын тухай хууль батлагдсанаар Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжиж, тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болох юм.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ