Говь-Алтайд дахин сонгууль явуулна

img

Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо 2012 оны орон нутгийн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгээгүйн улмаас он дамжин маргаан үүсч, шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрээр тус аймгийн Баян-Уул, Төгрөг, Хөх морьт, Шарга сум, Баяншандын сонгуулийн тойрогт болон аймгийн хэмжээнд хувь тэнцүүлэх хэлбэрээр дахин сонгууль явуулахаар болжээ.

1

Аймгийн сонгуулийн хороо дахин сонгуулийн зардлыг 164 сая төгрөгөөр явуулахаар тооцсон байна. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу дахин сонгуулийн улсын төсвөөс санхүүжих зардлыг 32,4 сая төгрөг хянан УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ. Тус аймагт орон нутгийн дахин сонгуулийг ирэх сарын 19-нд явуулахаар товлосон байна.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shudarga:
ene zasag turiin budlianii l neg heseg urgeljilj bga yum. altaichuud guiwj, daiwdaggui mundag humuus shu! ene zun dairaad yawsan saihan hugjsun baisan.
2013-12-30