Аун Сан Су Жи Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн шагналт Аун Сан Су Жигийн нам 2015 онд болох парламентын сонгуульд нэр дэвшихээр болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
бы
Мьянмар улс 1990 оноос эхлэн парламент нь Ерөнхийлөгчөө сонгодог болж, иргэдийн саналыг хүчингүйд тооцохоор үндсэн хуулиндаа заажээ. Тиймээс дэлхийн эрх чөлөөний бэлгэдэл болсон хатагтай Аун Сан Су Жи Ерөнхийлөгч болохоор өөрийгөө бэлдэж эхэлсэн талаар эх сурвалжууд баталсан байна.
ы
Мьянмарын 2008 оны үндсэн хуульд цэргийн эрхтнүүд давуу эрх эдлэхээр заасан байдаг бөгөөд парламентын гишүүдийн 25 хувь цэргийн хүмүүс байдаг ажээ. Тийм ч учраас Аун Сан Су Жи үндсэн хуулийг өөрчлөхгүй бол 2015 оны сонгуулийг тойрсон хууль бус явдал тасрахгүй гэж үзсэн байна. Тэрбээр одоо Энэтхэгт айлчилж байгаа юм.
ы
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ