Монгол Хятадын тэмдэглэлт ой 2014 онд тохионо

img

Засгийн газрын хуралдаанаар 2014 оныг “Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил” болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Ирэх онд Монгол Улс, БНХАУ-ын  хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс тэмдэглэлт жил болгон зарлаж, ажлын хэсгийг Шадар сайд Д.Тэрбишдагва ахлахаар шийдвэрлэсэн байна. Жилийн арга хэмжээний хүрээнд талууд  харилцан соёлын өдрүүд, өсвөр залуу үеийнхний спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, үе үеийн элчин сайдуудын дурсамжийн цуврал нэвтрүүлэг хийх аж. Мөн Монголын хөрөнгө оруулалтын уулзалтыг Бээжин хот, Ляонин мужид хийж, монголч эрдэмтдийн дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsoomoo:
xyjaa nar baixgyi bol bid xoni yamagaa xariylaad yavsan ch jargaltai 1921 on caid bodoo
2013-12-31