Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

 

МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай

09.00-09.40 Нийслэл болон Орхон,Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа мал нядлах , мах боловсруулах, хиам, нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйлдвэр, аж ахуйн нэгжид хянан магадлагаа хийсэн тухай

09.40-10.40 Хот суурийн газрын ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн

10.40-11.40 Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламж, шугам сүлжээнд хийсэн хяналт шалгалтын дүн

13.00-13.40 ОССК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн

13.40-14.20 “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн

14.20-15.00 Монгол Шуудан ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ.

 

СХД-ийн “Энхийн өргөө” өрхийн эмнэлэгт

13:00 цагт СХД-ийн “Энхийн өргөө” өрхийн эмнэлэг дээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аяны өдөрлөгийг зохион байгуулна.

Яармагийн худалдааны төвд

16:00 цагт Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас иргэддээ зориулан шинэ жилийн баяр зохион байгуулна.

  Нэгдүгээр сургуульд 11:00 цагт Нийслэлийн лаборатори 1-р дунд сургууль дээр олон нийтэд зориулсан хэвлэлийн бага хурал хийнэ. /хүүхэд, залуус болох дунд, ахлах, дээд сургуулийн сурагч, оюутан залуусыг хиймэл дагуултай ойртуулан нөхөрлүүлэх боломжийг олгох уралдаант тэмцээнийг санаачлаж байгаагаа зарлана.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ