Эрүүл мэндийн салбарынханд шагналын хур буув
Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа эрүүл мэндийн салбарын шинэ гавьяатуудаа хүндэтгэн, хүлээн авч уулзжээ. Монгол улсын “Хүний гавьяат эмч” цол хүртсэн “ЦЭ-ПҮ” эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Ч.Цэдэн-Иш, "Бүжинлхам эмнэлэг"-ийн ерөнхий эмч А.Цогзол, ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн тэнхмийн эрхлэгч Н.Пүрэвжав, “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол хүртсэн НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Купул, Эм ханган нийлүүлэх "Чигатуссин" компаний захирал, эм зүйч А.Ламжав, Эмийн үйлдвэрийн ахмад ажилтан Л.Янжин, “Гавьяат багш” цол хүртсэн Ач анагаах ухааны дээд сургуулийн зөвлөх багш Л.Галцог нарт баяр хүргэж, салбарын түүхэнд тэмдэглэн яамны “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулсныг танилцуулсан юм. Мөн эрүүл мэндийн сайдын зүгээс гавьяатууддаа баяр хүргэж, хүндэт дэвтэрийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн байв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ