Сумдын ундны ус шаардлага хангахгүй байна

img

 

Нийслэл болон сум суурин газрын хүн амын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн нөхцөл, усны чанар аюулгүй байдал, ундны усны стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар нийслэл болон сумдын хүн амын ундны усны 888 худгийн эрүүл ахуйн төлөв байдалд үнэлгээ хийж, нийслэл, 300 сумын ундны  усны 1127 дээж авч, МХЕГ-ын  нэгдсэн төв лабораторид хими, аймгийн МХГ-ын лабораториудад  1127 дээж авч нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өгчээ.

Хяналт шалгалтад хамрагдсан Архангай, Баян-Өлгий, Дархан, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Увс, Дорнод аймгийн ихэнх худгууд гэрчилгээгүй. 888 худгийн 300 нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд бохирдуулагч эх үүсвэртэй ба үүний  дийлэнх нь оршин суугчидтай хамааралтай буюу гэр хороолол, малын хашаа хороо, жорлон, муу ус, хогийн цэг, ШТС, ногооны талбай байдаг нь тогтоогджээ.

Мөн сумдын ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн химийн шинжилгээний дүнгээр 12 сумын ус хатуулаг, 30 сумын ус магни, 50 сумын ус төмөр, хоёр сумын ус хлоридын агууламж стандартын шаардлага хангахгүй. Сумдын ундны усны эх үүсвэрийн худгуудын 35.1 хувь нь техникийн үзүүлэлтийг илэрхийлсэн гэрчилгээгүй байгаагаас  стандартын шаардлага хангахгүй худгийн усанд ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж тавих боломжгүй байна. Мөн хоёр худгийг бүр, 20 худгийг түр үйл ажиллагааг нь зогсоож, таван сая төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авчээ.

Хөдөөгийн хүн ам хөдөө аж ахуйн зориулалтаар гаргасан /ундны бус/ эрүүл ахуйн шаардлага хангахгүй, шинжилгээ баталгаажилтгүй усыг хэрэглэж байгаа ба өвлийн улиралд усны хомсдолд орж байгаагаас уснаас шалтгаалах өвчин эмгэгт өртөх эрсдэлтэй нь тогтоогдсон байна.

 Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kjhg:
kommunist deeremchin
2014-01-01