Шинэ оноос зургаан хууль хэрэгжиж эхэлнэ

img

УИХ-аас  2013 онд баталсан бие даасан зургаан  хууль болон эдгээр  хуульд холбогдох 35 хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь ирэх оны 1-ний  өдрөөс эхэлж үйлчилнэ.

1

Төлбөрийн чадваргүй яллагдагчид туслалцаа үзүүлнэ

1

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг энэ оны долдугаар сарын 5-нд баталсан юм. Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцааг авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлснээр шударга шүүхээр шүүлгэх эрх нь хангагдах ач холбогдолтой юм. Энэ хуулиар Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, эсхүл нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн, эсхүл Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд гэмт хэрэгт холбогдон яллагдагчид тооцогдсон тохиолдолд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхээр хуульчилсан. Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд төвийн удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг нь энэ хуулиар мөн зохицуулжээ.

1

Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Хууль батлагдсанаар Хууль зүйн туслалцааны 37 төвийг үе шаттайгаар байгуулж, улсын өмгөөлөгчийг чадавхжуулж, эхний ээлжинд улсын өмгөөлөгч 72, өмгөөлөгчийн туслах 10, ажлын албаны 10 ажилтан, нийт 92 хүн ажиллахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн цалингийн зардалд 659.456.4 сая төгрөг, бараа үйлчилгээний бусад зардал 649.304.9 сая төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 170.600.0 сая төгрөг нэмэгдсэнээр эхний жилд улсын төсвөөс 1.479.361.8 төгрөг гаргуулах тооцоог урьдчилсан байдлаар хийгээд байна.

1

Гэрч, хохирогчийг хамгаална

 

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг энэ оны долдугаар сарын 5-нд баталсан. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдснаар гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоо бүрдэж, гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, үнэн зөв явагдах нөхцөл бий болох, гэрч, хохирогчийн эрхийг хангах ач холбогдолтой юм. Нөгөө талаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр заасан. Төрийн албаны тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болон мөн зорилгоор төрийн албанаас түр чөлөөлөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

1

Хөдөлмөрийн тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажлыг байрыг нь хэвээр хадгалахтай холбогдсон өөрчлөлт оруулсан байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Хорих байгууллага ялтан суллагдвал энэ тухай тахарын албанд мэдэгдэх аж.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд гэмт хэргийн улмаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн төлүүлэх юм.  Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу гэрч, хохирогчийг нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээг хэрэглэх журам, арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл төрийн нууцад байнга хамааруулах аж.

 12

Тахарын албатай болно

 12

Тахарын албаны тухай хууль энэ оны долдугаар сарын 5-нд мөн батлагдсан. Монгол Улсын тахарын алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан аж.

1

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, гэрч, яллагдагчийг албадан ирүүлэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажлыг өнөөг хүртэл цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж ирсэн. Ингэснээр цагдаагийн байгууллага зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бус бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүч, нөөцөө зарцуулж байсан. Түүнчлэн зарим чиг үүргийг хариуцах эзэн тодорхой бус, тусгайлан зохицуулагдаагүй байсан. Энэхүү хуулийг баталснаар шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүгч хараат бус байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүх хурал тасалдах болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг бууруулна. Түүнчлэн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнээр гэмт хэрэг хянан шийдвэрлэлтийг сайжруулна. Гүйцэтгэх ажлын тухай хуульд тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, шүүх, шүүгч, гэрч хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд халдлага, хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй байх юм.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаа, хорих байгууллага хэрэгжүүлэхээр заасныг тахарын алба болгохоор заажээ.  Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг тахарын алба гүйцэтгэх юм.

12

Иргэний нийгмийнхэн цагдааг хянана

12

Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллага гэж тодорхойлсон байна. Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиг үүрэгт нь нийцүүлж шинэчлэн зохицуулжээ.  Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн баталснаар цагдаагийн байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг илүү оновчтой, тодорхой болсон, иргэний нийгмийн байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих механизм тогтоож өгсөн, цагдаагийн алба хаагч баталгаагаар хангагдсан, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын тогтолцоо нь цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа нэгжээс бүрдэх юм.

12

Гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоотой

12

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан. Уг хуультай холбогдож Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Даатгалын тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон юм.

12

 

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь үнэт цаасны зах зээл сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг хуульчилсан байна. Хуулиар хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болсон аж. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж өртөг өндөртэй IPO буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй үйл ажиллагааг дамжихгүйгээр шууд өөрсдийн компанийн бонд, эсхүл хадгаламжийн сертификатыг гаргаж гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоотой болсон байна.

12

Үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, түүний төрөл, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоож, тэдгээр үйл ажиллагаатай холбогдох нарийвчилсан зохицуулалт бүхий дүрэм, журам, заавар, аргачлалаас бүрдэх багц дүрмийн хүрээ, хязгаарыг хуульд зааж, Санхүүгийн зохицуулах хороо баталж мөрдүүлэхээр хуульд тусгасан байна. Үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн эрх, гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгон хуулиар зохицуулсан аж.

12

Эрсдлээ өөрийн хөрөнгөөр бүрэн хүлээнэ

12

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг УИХ энэ оны 10 дугаар сарын 3-нд баталсан. Энэ хуультай холбогдон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Инновацийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон юм.  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх хөрөнгө оруулалтын сан нь төрлийн хувьд хамтын болон хувийн хэлбэртэй байна гэж ангилсан. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийтээс санд мөнгөн хөрөнгийн хуримтлалыг төвлөрүүлэн үнэт цаасны зохицуулалттай зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг хөрвөх чадвар өндөр санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйл ажиллагаа нь төрийн байнгын зохицуулалт, хяналтад байх, мэдээллээ нийтэд буюу нийт гишүүдэд нээлттэй байлгах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа эрхлэх юм. Харин хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухайд гишүүд нь зөвшөөрсөн нөхцөлд заавал чөлөөтэй арилжаалагдах санхүүгийн хэрэгслээс гадна хаалттай компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эрсдэл өндөр, хөрвөх чадвар харьцангуй хязгаарлагдмал санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд эрсдлээ өөрийн хөрөнгөөр бүрэн хүлээхээр зохицуулагдсан.  Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөрөнгө оруулалтын сангийн орлого, хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлогыг тус тус чөлөөлөхөөр хуульчилсан юм. Компанийн тухай хуульд компани, түүний төрөл гэсэн  гуравдугаар зүйлд Хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь тусгай зориулалтын компани хэлбэртэй байна. Уг хэлбэрийн компанийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй аж.

1

Мөн дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт ирэх оны нэгнээс дагаж мөрдөх нэмэлт өөрчлөлт орсон юм. Үүнд:

4

Хүнсний аюулгүй байдлыг  хангана

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Хуулийн 7.1-д Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал, хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэхээр заажээ.

1

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дараалал харгалзахгүйгээр сувилна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль өнгөрсөн хоёрдугаар сард баталсан.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах, сэргээн засах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний зардлын 70 хувийг нөхөн олгох, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйлчилгээний болон эдгээр байгууллагад тавих стандартыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран боловсруулж, Стандартчиллын төв байгууллага батлах зэрэг зохицуулалт хийсэн байна.

1

ЕБС  сэтгэл зүйч, сувилагч, сэргээн засалчтай байна

Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан өөрчлөлтөөр Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоог боловсролын, нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтоохоор болсон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролын үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах юм. Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, сэтгэл зүйч, сувилагч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулах аж. Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сэргээн засалтын кабинет, танхимтай байх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга эзэмшсэн байх зэрэг заалтуудыг нэмжээ. Мөн  Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ч дээрх нэмэлт өөрчлөлт орсон байна. Харин Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багшид Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7.8-д заасан нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр олгох заалтыг нэмжээ.

12 Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль энэ оны зургаадугаар сарын долоонд баталсан. Үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ автобусыг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөхөөр боллоо. Энэ хуулийн үйлчлэл 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөх юм.  Мөн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын  тогтоолын төслөөр Барааны бичиглэл “Төмөр зам буюу трамвайн замын хөдлөх бүрэлдэхүүнээс бусад тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, тоног хэрэгсэл”, Албан татварын хувь, хэмжээ “5” гэсний дараа дор дурдсан агуулгатай 87.02 гэсэн зүйлийг нэмж энэ зүйлийн импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг “0” болгосон байна. Уг хуулийн үйлчлэл нь  2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөх юм.

1

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
eejvvdiin mongo vldchihsen yum bishvv
2014-01-03