Орон нутагт эрсдэлтэй барилгуудыг барьж эхэлжээ
МХЕГ-аас улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй барилга байгууламж, шугам сүлжээнд хяналт шалгалт явуулжээ. Энэ удаагийн шалгалтад 21 аймгийг хамруулсан бөгөөд тэдгээр барилгын гүйцэтгэлийг стандартын дагуу чанартай хийж байгаа эсэхийг нягтласан байна.
Гэвч орон нутагт барьж, гүйцэтгэж байгаа барилга байгууламж, шугам сүлжээнд цөөнгүй зөрчил илэрчээ. Тухайлбал, ашиглалтад оруулахад эсрдэлтэй байдалтай байгаа нь шалгалтаар илэрсэн гэдгийг МХЕГ-ын Барилгын техник хяналтын улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг мэдээлээ.
Учир нь барилгын эрсдлийн түвшинг үнэлгээ тогтоож тодорхойлдог аж. Тодруулбал, 0-29 хүртэлх бага эрсдэлтэй, 30-39 дунд эрсдэлтэй, 39-өөс дээш бол эрсдэл өндөртэйд тооцдог ажээ.
fgfg
Орон нутагт баригдаж буй эрсдэлтэй барилгуудыг сонируулая.
g 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга /Хөвсгөл, Мөрөн сум/
g 150 хүүхдийн дотуур байрны суурийн ажил //Хөвсгөл, Халх сум/
g Соёлын төвийн барилга /Говь-Алтай Тайшир сум/
g 75 ортой дотуур байрны барилга /Архангай, Хангай сум/
g 75 ортой дотуур байрны барилга /Архангай, Жаргалант сум/
g Сургуулийн гал тогооны барилга /Архангай, Цэцэрлэг сум/
g 180 хүүхдийн багтаамжтай хичээлийн байр /Архангай, Цахир сум/
g Худалдааны төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сүм/
g
Дулааны цахилгаан станц /Ховд, Жаргалант сум/
g 150 хүүхдийн дотуур байр /Өвөрхангай аймаг/
g МСҮТ-ийн хичээлийн байр, дадлагын байр, спорт заал /Дундговь, Сайнцагаан сум/
g ТХДЖТеатр /Дундговь аймаг/
g Боловсрол соёлын газрын өргөтгөл /Дундговь, Сайнцагаан сум/
g 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөл /Булган, Гурван булаг сүм/
g Инженерийн шугам сүлжээ /Орхон аймаг, Баян-өнөдөр сум/
g Эдгээр барилга байгууламж, шугам сүлжээний ажлын явц шалгалтын үеэр 39-өөс дээш оноо авч эрсдэл өндөртэйд багтсан байна.
hjuk Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ