“Номин” онцлох аж ахуйн нэгжээр шалгарав

img

“НОМИН КОНСТРАКШН” ХХК Барилгын салбарын шилдгээр шалгарч “ENTREPRENEUR 2013” шагнал хүртлээ

... “НОМИН КОНСТРАКШН” ХХК нь МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг Бизнесийн шилдгүүдийг тодруулдаг ENTREPRENEUR 2013 Ёслолын арга хэмжээнээс БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЦЛОХ ENTREPRENEUR 2013 шагнал хүртлээ. Тус компани нь барилгын салбарт шинэ дэвшилтэт техник технологи, шинэлэг менежментийг хэрэгжүүлдэг шилдэг компаниудын нэг бөгөөд өнгөрч буй он тус компанийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрч байгаа бөгөөд 75’078м2 барилга угсралтын ажил, 69’101 м2 заслын ажил хийж гүйцэтгэсний зэрэгцээ жишиг болохуйц Монголын Шилдэг Ногоон хотхон RIVER GARDEN хотхоны 2, 3-р ээлжийн 143 айлын орон сууц, ЦЭЦЭЭ ГҮН цогцолборын 43 айлын орон сууцыг иж бүрнээр, ӨНӨР ЭРДЭНЭТ хотхоны 2-р ээлжийн 141 айлын орон сууц нийтдээ 327 айлын 65’808 м2 талбай бүхий барилгуудыг ашиглалтад хүлээлгэн өгсөн амжилттайгаар шинэ оноо угтаж байна.

ы

Манай компани ногоон байгууламж, ногоон орчныг бий болгох чиглэлээр сүүлийн 2 жилийн хугацаанд өөрийн бүтээн байгуулж буй хотхон хорооллуудаас гадна Туул голын эрэг дагуу, Богд Хан уулын арын хэсэг, Дорноговь аймгийн Хамрын хийд, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр Баянголын ам зэрэг газруудад нийтдээ 24’982 ширхэг мод тарьж ургуулан 39’512 м2 талбайд зүлэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.

бы Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажилладаг бөгөөд “Номин констракшн” ХХК болон гүйцэтгэгч компаниудынхаа дунд “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” уралдаант аяныг зохион байгуулж, Америк болон Европ стандартын хөдөлмөр хамгааллын шатыг бүх угсралт, заслын ажилдаа хэрэглэхийн зэрэгцээ аюулгүйн тор, хамгаалалтын тор, аюулгүй байдлыг бүрэн хангасан автомат хүн болон ачаа тээврийн лифтыг барилгын үйлдвэрлэлд ашиглаж хэвшээд байна.

бй

Дээд зэргийн чанартай барилга барьж захиалагчдад хүлээлгэн өгөх зорилгоо биелүүлэх үүднээс ажиллагсдаа баталгаатай ажлын байраар хангах, жил бүр ажлын байрны тоог нэмэгдүүлэх, ажиллагсдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг сургаж, дадлагажуулах, нийгэм, олон нийтийн ажилд тогтмол оролцуулах, ажлын байрны орчин нөхцлийг байнга сайржуулах чиглэлд тогтмол анхаарч ажиллаж ирсэн бөгөөд 2013 ондөөрийн 220 ажиллагсад, гэрээт гүйцэтгэгч 60-100 байгууллагын 2000 ажиллагсад, нийтдээ 2220 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна.

б

бө

“НОМИН КОНСТРАКШН” ХХК-ийн амжилтын түшиг тулгуур болсон болсон Эрхэм захиалагч, хэрэглэгч Та бүхэндээ, хамтран ажилладаг түншүүддээ ирж буй Шинэ ондоо Эрүүл энх, Аз жаргалтай, Амар амгалан байж, Амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

б “НОМИН КОНСТРАКШН” ХХК

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ktrd:
bayan zyrh dyyrgiin 14 -r horoond barilgaa bariach gazar abah uu
2013-12-30
zochin:
construction, hiws 2 chin nomin-h bish sh dee.
2013-12-30