Орост халдлага гарч 16 иргэн амиа алдав
ОХУ-ын өмнөд хэсэгт орших Волгоград хотын галт тэрэгний буудалд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 16 иргэн амиа алдлаа гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн үеэр 40 гаруй иргэн шархдсаны дотор бага насны 15хүүхэд байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гартаа цаасан хайрцагны хэмжээтэй зүйл барьж явсан эмэгтэй “Сочигийн олимпийг хараал ид” хэмээн хашгирсаны дараахан бөмбөгөө дэлбэлжээ.
1
Тус халдлагын дараахан Ерөнхийлөгч В.Путин галт тэрэг, нисэх онгоцны хамгаалалтыг чангатгахыг сануулж, цагдаагийн нэмэлт хүчийг “Сочи”-ийн олимп болох цэнгэлдэх хүрээлэнгийн аюулгүй байдлыг хангахаар илгээсэн тухай “Rossiya-24 TV” мэдээллээ. 2014 оны Өвлийн олимп Сочи хотноо зургаан долоо хоногийн дараа эхлэх билээ.
1
Энэ халдлага нь 2013 онд гарсан хоёр дахь том халдлага бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Хойд Кавказад амьдардаг лалын шашинтнууд халдлага үйлдэж, долоон хүн амиа алдаж 70 гаруй иргэн гэмтжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ