Хүүхдийн эрх зөрчигдөж буйг анхаарууллаа

img

Өмнөд Судан улсад 2011 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн иргэний дайны улмаас хэдэн мянган хүүхэд эцэг, эхээсээ тусгаарлагдаж, эрх нь зөрчигдөж байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас сануулсан байна. Суданы Ерөнхийлөгч Салва Кийр өнгөрсөн оны сүүлчээр гэрээсээ төөрсөн бага насны хүүхдүүдийг “Хармир” хэмээх хүүхдийн лагерьт байршуулж, нийгмээс тусгаарлаж байгааг буруутгажээ.

1

Тэдгээр хүүхдүүдийн эцэг эх нь алагдсан эсвэл орон гэр нь сүйрсэний улмаас хямралын бүсэд амьд үлдэхийн төлөө тэмцэж буйг “Хүүхдийг ивээх сан”-гаас мэдэгдэж, улсын төсвөөс санхүүжилт гаргахыг уриалжээ. Нийслэл Жуба хотод эхэлсэн иргэний дайны уршгаар 1000 гаруй иргэн амиа алджээ. Иргэний дайны улмаас 121 мянга гаруй иргэн орон гэрээсээ дайжиж, гэр бүлээсээ тусгаарлагдсан гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ