Өвлийн өвөө эмээтэйгээ ирэх болов уу...
Шинэ жил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиодог байж. Ромчууд шинэ жилийн баярыг өнөөгийн тооллоор гуравдугаар сарын сүүлээр тэмдэглэдэг байсан гээд сонирхолтой түүх баримт ч бий.
бый
Шинэ жилийн баярыг өвлийн өвгөнгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Өвлийн өвгөн” бол оросын өвлийн бурхан гэгддэг. Эхлээд баатар эр, эр чадалтай дарханы төрхтэй орос эр гол, нуурын усан дээгүүр “төмөр замаар” давхин ирдэг байж. Түүнийг дулаан дээл, шидэт дохиургүйгээр төсөөлөх аргагүй. Ер нь оросын үлгэрүүдэд өвлийн өвгөнийг “Хүйтний өвгөн, Хүйтний Иванович” гэдэг шүү дээ. Оросын хүйтний өвгөн бол христийн баяраар биш харин шинэ жилээр, тэгэхдээ ганцаараа биш цасан охинтойгоо ирдэг. Монголчууд ардын хувьсгалын дараа оросын соёлтой танилцаж эхэлсэн тэр үеэс их зохиолч Д.Нацагдорж 1931 онд анх удаа шинэ жилийг нөхдийнхөө хүрээнд тэмдэглэсэн байдаг.
б
Үүний дараахан оросуудыг дуурайн өвлийн өвгөн “ирүүлдэг” болсон байна. Гэхдээ “Хүйтний өвгөн”-ийг монгол дээл хувцастайгаар төсөөлөн 70-аад жил явсан билээ. Хаанаас хэзээ яаж “мэндэлсэн” нь хамаагүй, хүүхэд төдийгүй насанд хүрэгсдийн ч хүсэн хүлээдэг шинэ жилийн баярын хамгийн сайхан, сэтгэл хөдөлгөсөн мөч нь өвлийн өвгөн. Нээрээ л өвлийн өвгөн аав маань эмээтэйгээ ирвэл хэчнээн гоё вэ. Цас ороход хамгийн түрүүнд бодогддог зүйл маань шинэ жил.
ч
Анхны цас айлчлах тэр үеэс шинэ жил удахгүй болнодоо гэсэн бодол санаанд ордог юм.Ойрын үед шинэ жилийн уур амьсгал нилээд оржээ. Албан газрууд гаднаа гоё гоё гацуур мод чимэглээд, дэлгүүр, үйлчилгээний газрууд бүгд шинэ жилийн чимэглэлээ хийчихсэн байна. Гадуур шинэ жилийн уур амьсгал ийн орсон байхыг хараад жаахан байх үеийнхээ шинэ жилийг эргэн саналаа. Цас орсоор, шинэ жил ойртсоор. Дэлгүүрт шинэ жилийн гоё гоё бэлгүүд өрөөстэй.
ч
Хурдан баяр болоосой, бэлэг авах юмсан гээд л шинэ жилийг тэсэн ядан хүлээнэ. Жаахан байхад баярт бус бэлгэнд хамгийн их ач холбогдог өгдөг байж. Цэцэрлэгт байхдаа өвгөн ааваас бэлэг авна гэдэг хамгийн сайхан зүйл мэт санагддагсан. Балчир жаахан үрсэд минь өвлийн өвгөн аав нь эмгэнтэйгээ ирээд бэлэг гардуулбал тун өвөрмөц сайхан шинэ жил болмоор санагдлаа. Яагаад гэвэл одоогоос найман жилийн өмнө Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдорж гуай шинэ жилээр өвлийн өвгөн эмгэнтэйгээ ирвэл гоё шүү” гэж билээ. Ардын уран зохиолч, төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж гуай маань хэдийгээр бурхны оронд морилсон хүслийг нь хойч үе бид биелүүлж болох л юм. Өвлийн өвөө, эмээ хоёр хамтдаа ирээсэй...
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ