Зам тээвэр, боловсролын салбар дахь тендерүүд түлхүү хэрэгжинэ

img

Худалдан авах ажиллагааны газар ирэх онд 129 төсөл, арга хэмжээг зохион байгуулах юм байна. Тодруулбал, 2013 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 408 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлагдсан юм. Үүнтэй холбогдуулан Худалдан авах ажиллагааны газраас өнөөдөр Төрийн ордонд мэдээлээл хийлээ.

 da

Нийт 129 төсөл, арга хэмжээ багтсанаас 28 төсөл, арга хэмжээ бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, 92 төсөл, арга хэмжээ ажил,  гүйцэтгэлийн, 9 төсөл, арга хэмжээ зөвлөх үзүүлэх төслүүд багтсан. Эдгээр төслүүд  нийт 521,761,200, 000 төгрөгийн санхүүжилттэй, үүний 256,580,180,000 төгрөг нь 2014 онд санхүүжихээр төсөвт суусан аж.

 d

Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтын тогтолцоог шилэн болгохоор ажиллаж буй. Тиймээс 2014 онд зарлагдах бүх ажлыг цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Мөн Ерөнхий гэрээний журам 2013 оны есдүгээр сард Сангийн сайдын тушаалаар батлагдсан ба 2014 онд төрийн байгууллагуудад байнгын хэрэглэгддэг бичгийн цаас, принтерийн хор, бензин шатахуун гэх мэт бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг ерөнхий гэрээний журмаар зохион байгуулагдах аж.

 d

 Ирэх онд төсөвлөгдсөн сайд нарын багцыг танилцуулж байна.

 (сая төгрөг)

Төсөл, арга хэмжээний багцлалт

Төсөл, арга хэмжээний тоо

Төсөвт өртөг

2014 онд санхүүжих

1

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

3

6,060.00 3,360.00

2

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД

5

6,758.90 4,568.90

3

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД

5

4,900.00 3,500.00

4

САНГИЙН САЙД

3

9,300.00 5,350.00

5

ХУУЛЬ ЗҮЙН САЙД

2

2,115.00 2,115.00

6

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

4

32,701.9 9,801.00

7

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД

10

185,427.40 112,093.70

8

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

22

25,008.7 19,048.70

9

ЗАМ ТЭЭВРИЙН САЙД

22

139,886.10 35,749.50

10

УУЛ УУРХАЙН САЙД

2

1,340.00 1,340.00

11

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ, АЖ АХУЙН САЙД

6

8,050.58 8,050.58

12

ХӨДӨЛМӨРИЙН САЙД

12

15,439.00 9,871.10

13

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

12

14,872.70 12,037.70

14

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД

21

69,900.90 29,694.00

НИЙТ

129

521,761.2 256,580.18

 das

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ