“4000 орон сууц” төслийн эргэн төлөлтөөс зөвшөөрөлгүйгээр зарцуулжээ

img

 “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн төрийн өмчийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, 2011, 2012  оны санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгчээ.

2007 оноос эхлэн  “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-иар дамжин хэрэгжсэн Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөр, 2010 оноос эхлэн хэрэгжсэн Засгийн газрын “4000 орон сууц” төслийн зарим ажил ихээхэн удаашралтай явагдаж иржээ. Тухайлбал, “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутагт баригдаж буй барилгад тавих явцын болон гүйцэтгэлийн хяналт хангалтгүй хийгдэж байжээ.

Тус компанийн ТУЗ-ийн 2011 оны 10 тоот тогтоолоор “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаад цаашид санхүүжилтийн эх үүсвэргүй болсон гүйцэтгэлийн хувь багатай, дуусаагүй барилгуудыг /суурь/ худалдан борлуулж, Засгийн газрын үнэт цаасны эргэн төлөлтийг хангах шийдвэр гаргасан байна. Гэвч Дундговь аймаг дахь 20 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч “Баянгийн говь” ХХК, Бор-Өндөр дэх 20 айлын барилгын гүйцэтгэгч “Боршоон ундрага” ХХК, Сүхбаатар аймгийн 30 айлын барилгын гүйцэтгэгч “Мон-Эко тур” ХХК, Зүүн-Хараагийн 30 айлын барилгын гүйцэтгэгч “Ганзосон” ХХК-иуд барилгын ажлаа дуусгалгүй орхиж явжээ. Тэдэнд нийт 401.951.9 мянган төгргйин санхүүжилт олгосон ба одоог хүртэл барилгуудыг зарж, Засгийн газарт эргэн төлөлт хийгээгүй байна.

 “4000 орон сууц” төслийн зээлийн эргэн төлөлтөөс “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа барилгуудыг санхүүжүүлжээ. 2012 оны эцэс гэхэд барилгын ажил үргэлжлэн явагдаж байгаа болон барилгын ажил дууссан боловч улсын комисс хүлээн аваагүй 13.445.0 сая төгрөгийн авлагатай байгаа аж. Харин “4000 орон сууц” төслийн эргэн төлөлтийн хөрөнгөнөөс холбогдох эрх бүхий байгууллагын тушаал, шийдвэргүйгээр зарим зардлыг санхүүжүүлсэн тохиолдол гарчээ.

 аааа

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ