Хатан хаан Бэкхамын гэр бүлийг баярт урив

img

Их Британы хатан хаан II Элизабет “2013 оныг хамтдаа үдэж, шинэ оноо угтах”  хүмүүсийн нэрийн жагсаалтыг гаргасан тухай “Royal news” сонин мэдээллээ. Хатан хааны гаргасан нэрийн жагсаалтад ханхүү Чарльз, ханхүү Уильям, гэргий Кейт Миддлтон, хунтайж Жорж Александр Луи, Ханхүү Харри болон Дэвид Бэкхам, Викториа Бэкхам, бага охин Харпер Бэкхам нар багтаажээ.  Бэкхамын гэр бүл энэ талаар мэдсэнийхээ дараа Хавай арал дахь амралтаа дуусгаж, өчигдөр эх орондоо хүрэлцэн ирсэн байна.

1

Дэвид Бэкхам хатан хаанаас урилга авсан талаараа “Үнэхээр нэр төрийн хэрэг, хатан хааны гэр бүлд багтан гэдэг үнэхээр гайхамшигтай. Манай гэр бүл 2013 оны сүүлчийн мөчийг хамтдаа тэмдэглэх боломжгүй болсон ч харамсахгүй байна” гэжээ. 2003 онд Хатан хаан он гарахаас 10 минутын өмнө Дэвид Бэкхамд “Английн бахархал” хэмээх тэмдэг гардуулж, хамтдаа шинэ оноо угтаж байжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Хатан хаан 10 жилийн дараа дахин тус шагналыг Бэкхамд гардуулж магадгүй гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
niitelj baigaa medeeniihee ug usgiin durmiin aldaag za*g, meddeg hun baina uu??
2014-01-02
zochin:
saihan ger bultei shuu
2013-12-31
fghgggg:
sir david beckham
2013-12-30