Чингэлэг, ачааны вагон шалгах иж бүрдэл рентген системийг суурилуулна
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар галт тэрэг, чингэлэг, ачааны машин шалгах рентген системийг Монгол Улсын Засгийн газарт нийлүүлэхээр болжээ. Уг ажлыг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд Гаалийн ерөнхий газар болон гүйцэтгэгч БНХАУ-ын Засгийн газраас итгэмжлэгдсэн “Нуктек” ХК-ийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулагдсанаар баталгаажсан байна.
1
Ийнхүү гэрээ байгуулснаар “Нуктек” ХК нь чингэлэг, ачааны автомашин шалгах нэг иж бүрдэл рентген системийг Сэлэнгэ дэх гаалийн газар, төмөр замын чингэлэг, ачааны вагон шалгах нэг иж бүрдэл рентген системийг Замын-үүд дэх гаалийн газар тус тус суурилуулах аж.
1
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ