Орост дахин халдлага гарч 15 иргэн амиа алдлаа
ОХУ-ын өмнөд хэсэгт орших Волгоград хотын галт тэрэгний буудалд амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлж, 16 иргэн амиа алдсан. Харин энэхүү халдлагаас таван цагийн дараа амиа золиослогч эрэгтэй худалдааны төвд бөмбөг дэлбэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус халдлага “Дзержи́нский” дүүргийн худалдааны төвд болжээ. Дэлбэрэлтийн үеэр 15 иргэн амиа алдаж, 23 иргэн хүндээр гэмтжээ.
1
Хэргийн газар цагдаа болон аврах ангийнхан ажилласаар байгаа аж. Дээрхи хоёр халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа ч ОХУ-ын Мөрдөн байцаах газраас “террорист” үйлдэл гэж үзжээ. Ерөнхийлөгч В.Путины зарлигаар ОХУ даяар галт тэрэг болон нисэх онгоцны буудлуудад тавих харуул хамгаалалтаа хоёр дахин чангатгасан байна.


1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ