ХСИС-ийн албан хаагчид шагнуулав

img

 

Оны босгон дээр ХСИС-ийн зарим албан хаагчдыг төрийн одон медаль, агентлаг, байгууллагын цол, тэмдэгээр шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, цагдаагийн хурандаа С.Бямбаа "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор, “Цэргийн гавьяаны одон”-гоор Хилийн албаны тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Х.Жаргалсайхан нар энгэрээ цооллоо. Харин Цагдаагийн сургуулийн Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Б.Хишигтогтохыг хугацааны өмнө цагдаагийн дэд хурандаа цолоор шагнав.

 

Мөн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Мягмарцэрэн, Цагдаагийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Б.Баянмөнх нарыг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасан бол тус сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа О.Амарсайхан, Шүүхийн шинжилгээний тэнхимийн ахлах багш, ахмад Б.Лхагвасүрэн нарыг “Хүндэт жуух” бичгээр шагнасан юм.

Хангамж, үйлчилгээний газрын хэвлэх үйлдвэрийн дарга, цагдаагийн ахмад Л.Одхүү “Онц хилчин”, Шинжлэх ухаан технологийн газрын Цагдаа судлалын төвийн дарга С.Жанцан “Хүндэт тэмдэг”, Ерөнхий эрдмийн сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, хошууч О.Нэмэхханд “Хилчний алдар-II” цол тэмдгээр шагнагдсан. Түүнчлэн найман албан хаагч цагдаагийн цол, хоёр албан хаагч офицерийн бүрэлдэхүүнд орж, цагдаагийн дэслэгч цол авсан бол дөрвөн албан хаагч хилийн цэргийн цолоор шагнуулж, "Сонсогч оюутны холбоо"-ны шинэ удирдлагууд ахлах түрүүч, түрүүч цолоо авлаа.

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хууль:
амжилт сайн сайхныг л хүсэхээс. нээрэн яагаад бямбааг сонирхоод байгаа вэ. гомдол хурсан хүмүүс л сонирхоод байгаа байх даа. хийсэн үйлийнхээ үрийг хүртэнэ ээ. настай хүнийг битгий доромжилоо.
2014-12-21
хэ хэ :
хэ хэ энэ хүмүүс чинь юу бичээ вэ. тэтгэвэрт гарсан хөгшин хүнээр битгий оролд. эмэгтэйчүүдээ өөрсдийгөө хүндэлж үнэлж сур. хөгшин хүний... энд яагаад зөвхөн сэлэм бямбааг сонирхоод байгаан. лхагвасүрэн бас мундаг шүү амжилт. хурандаагийн алдааг бүү давтаарай. хэхэ
2014-08-01
хэхэ:
хэхэхэхэхэхэхэ
2014-08-01
халиука:
гоё юмаа. хөгшин хүн байж алдар нэрээ хүүхэнтэй хутгаад муу л бна даа. шагнал авсан бүх хүмүүс гоё юмаа баяр хүргье.
2014-04-20
ооооооооооо:
багш нартааа баяр хүргье. хурандааг явдалтай гэж ярьдаг л даа. одоо яахав дээ өөрийнх нь хүсэл шдээ. манай ангийн охинтой хамт амьдардаг шдээ. ангийн маань охин гоё шдээ эрхлээд л гээд л яриад байдаг.
2014-02-19
zochin:
uu iim yum bolson yumuu bayar hurgiye. neeren bagsh ch emegtei oyutand durtai l daa gehdee l bid nar dungee avsan l yumchini ter hunii zavhai baih hend hamaatai yum be. zavhairch l baig hunii erh uhamsarshdee. manai bagshtai zavaartsan huuhnuudiin hohi.
2014-02-12
хайй:
с.бямбаа гэж хүүхэмсэг завхай олон олон эмэгтэйг доромжилсон хүн дээ. зальт этгээд дээ. яасан гэж шагнаад байгаа юм бол доо. зо зо ичиг ичиг
2014-02-11
zochin:
баяр хүргье
2013-12-31
zochin:
byamba bagshdaa ajlin amjilt husie. taniar bid nar baharhaj ba
2013-12-30
алуурчин:
алуурчин с.бямбаа чи хүн алсан гэж одон аваад байгаа юм уу
2013-12-30