Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

img

Өнөөдрөөс эхлэн цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагаас нэгэн сэрэмжлүүлгийг хүргэж байгаа юм. Тодруулбал, иргэд Шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэсэн хүндээ анхаарал, халамж тавьж гэмт халдлагад өртөх, осгохоос сэргийлж гэр оронд нь хүргэж өгөх, мөн баярын өдрүүдэд хүнсний аюулгүй байдалд анхаарч чанарын шаардлага хангасан баталгаатай бараа, бүтээгдэхүүн худалдан авах, салюттэй болгоомжтой харьцаж, зөвшөөрөгдсөн газраас худалдан авахыг анхааруулж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ