Капитал банк “ШИЛДЭГ БАНК”-аар шалгарч “ENTREPRENEUR 2013” шагнал хүртлээ
МҮХАҮТ-аас 17 дахь жилдээ зохион байгуулсан улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “ENTREPRENEUR” арга хэмжээнээс Банкны салбарын 2013 оны “Шилдэг entrepreneur” шагналыг Монгол улсын арилжааны анхны банк болох Капитал банк хүртлээ.
1
Капитал банкны Бизнес Хөгжлийн газрын захирал Б.Ганбаатар шагналыг гардан авах үеэр хэлэхдээ: “2013 он Капитал банкны хувьд харилцагчидтайгаа хамтран ажилласан чин сэтгэлийн үйл ажиллагааны үр дүнд амжилт бүтээлээр арвин, өгөөж буянаа хайрласан жил боллоо. Энэ онд Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорацитай компанийн засаглалыг сайжруулан, ашигт ажиллагааг дэмжих, шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахаар гэрээг үзэглэн, компанийн засаглалын үнэлгээ хийлгэлээ. “Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т нэгдэн, Монгол Улсын банк, санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлал, тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө зорин ажиллахаа тунхаглалалаа. Шинээр гурвалсан валютын үйлчилгээтэй “Union Pay” картыг зах зээлд амжилттай нэвтрүүлж, Улаанбаатар хот болон орон нутагт АТМ, салбар, нэгжийн тоогоо нэмэгдүүллээ.
1
Энэ онд Монгол банк, Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгчээр ажиллаж, харилцагч аж ахуйн нэгж, иргэнд олгосон зээлийн хэмжээ өмнөх оноос 41.,0 хувиар нэмэгдсэнээс гадна жижиг дунд бизнесийг дэмжсэн 8 төрлийн төсөл, хөтөлбөрийн зээлүүдийг олголоо.
1
Капитал банкны санхүүгийн үзүүлэлт тогтмол сайжирч байгаа бөгөөд активын хэмжээ 91.2 хувиар, нийт харилцах хадгаламжийн хэмжээ 54.7 хувиар, өөрийн хөрөнгөө энэ онд 11.0 тэрбум төгрөгөөр өсгөж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлж ажилласаар байна” гээд банкныхаа нийт харилцагч, хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, монголчууддаа шинэ жилийн мэндийг ажлын өндөр амжилтын хамт хүсэн ерөөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ