Волгоград хотод гашуудал зарлалаа
ОХУ-ын Волгоград мужийн амбан захирагч Сергей Боженов арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 3 хүртэл тав хоногийн гашуудал зарлаж буйгаа мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын бүх телевиз, радио баярын хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
1
Волгоград хотод өчигдөр болсон хоёр дэлбэрэлтийн улмаас 30 гаруй хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархдаж эмнэлэгт хэвтсэн юм. Хот даяар аюулгүй байдлыг өндөржүүлэх арга хэмжээ авсаар байна. Гудамж талбайд цагдаа нараас гадна цэргийн их, дээд сургуулиудын сонсогчид болон сайн дурынхан жижүүрлэж аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа гэнэ. Цагдаагийн байгууллагынхан дэлбэрэлтийн шалтгааныг албан ёсоор мэдэгдээгүй байгаа ч урьдчилсан байдлаар амиа золиослогч тэсрэх төхөөрөмж байрлуулсан хэмээн үзэж байгаа аж.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ