Нелсон Манделагийн зургийг андуурчээ
Энэтхэг улсад Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч асан Нелсон Манделаг Холливуудын алдарт жүжигчин Морган Фримантай андуурч энэ оны хамгийн том алдааг гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэтхэгийн Коимбатур хотын гудамжинд Нельсон Манделагийн дурсгалд зориулан зурагт хуудас дээр Манделагийн оронд, Морган Фриманы зургийг тавьж нийтэлжээ.
1
Зурагт хуудсанд Манделагийн хүчирхийллийн эсрэг түүнчлэн ирээдүй хойч үеийн сайн сайхны талаар тунхагласан ишлэлүүдийг байрлуулж энх тайвны бэлэгдэл болсон Тереза эх, Мартин Лютер, Махатма Ганди нарын зургийг байрлуулсан аж. Эдгээр зургийг зөв сонгосон бөгөөд зурагт хуудасны гол баатрыг Морган Фримантай андуурснаа зурагт хуудас бүтээгчдийн хэн нь ч анзаараагүй гэнэ.
Алдарт жүжигчин Морган Фриман 2009 онд “Ялагдашгүй” кинонд Манделагийн дүрийг бүтээж “Алтан бөмбөрцөг” наадмын эзэн болж байсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ