“Монголболгаргео” компанийг хувьд бүрэн шилжүүлэхээр боллоо

img

Төрийн өмчийн хороо хуралдаж 35 асуудал хэлэлцэж 34 тогтоол баталсан байна. н ЦЕГ-ын харъяа Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Хувьчлалын тайланг баталж, Орхон аймгийн орон нутгийн өмчөөс 2011 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг зөвшөөрөх тухай, “Багануур”ХХК-ийн нэмэлт хувьцаа гаргаж нийтэд арилжаалахтай холбогдуулан компанийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх Андеррайтер-зөвлөх компанийг сонгон шалгаруулах “Сонгон шалгаруулалтын баримт бичиг” батлах тухай асуудлыг хэлэлцжээ. Дотоод хэргийн их сургууль, Улаанбаатар хот дахь Политехник коллеж, Архангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд автомашин худалдан авах зөвшөөрлийг олгосон байна. ГХЯ-ны харъяа Софи дахь Элчин сайдын яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлэг, Дархан-Уул аймгийн шүүхэд автомашин актлаж, сэлбэгээр ашиглах зөвшөөрлийг олгож, ГХЯ-ны харъяа дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газар, Гаалийн ерөнхий газарт хөрөнгө худалдан авах зөвшөөрөл олгожээ. ЭБЭХЯ-ны харъяа Газрын тосны газар, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг 11 байгууллагад үндсэн хөрөнгийг худалдах,  актлах, сэлбэгээр ашиглах, данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг олгов. Мөн Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын ерөнхий газар, Дүрслэх урлагийн музей зэрэг байгууллагад хөрөнгө, үндсэн хөрөнгө худалдан авах зөвшөөрөл тус тус олгожээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lXEDqe , [url=http://xhdriifrchya.com/]xhdriifrchya[/url], [link=http://igwiyfprpltp.com/]igwiyfprpltp[/link], http://rwovievzxdpq.com/
2012-01-02
Free knowledge like this doesn't just help, it pormtoe democracy. Thank you.
2011-12-31