
Бахрейн улсын нийслэлд Их Британийн элчин сайдын яамны ойролцоо бөмбөг дэлбэрсэн байна.
Үүний дараа тус улсад үйл ажиллагаа явуулдаг бүх элчин сайдын яамдад онц байдал зарлаж хамгаалалтыг чангаруулжээ.
Бахрейны дотоод хэргийн сайдын мэдээлснээс үзвэл минибуст суурилуулсан тэсрэх бөмбөг Британийн элчингийн байрны чанх урд 50 метрийн зайд дэлбэрсэн аж.
Цагдаагийн газраас дэлбэрэлт шөнө дунд болсон гээд, ямар нэгэн хохирол гараагүй хэмээжээ. Үүнтэй холбогдуулан Их Британийн гадаад хэргийн яам нэн даруй дэлхийн улс орнууд дахь өөрийн элчин сайдын яамдын хамгаалалтыг чангатгах үүрэг өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ