Ромын пап хамгийн загварлаг эрхмээр тодорчээ

img

АНУ-ын “Esquire” сэтгүүл 2013 оны хамгийн загварлаг, эр хүнээр Ромын пап Францискийг нэрлэжээ. Сэтгүүлийн онцолсноор бол Ромын пап ямагт өөрийн гэсэн өнгө төрхтэй, үргэлж дэгжин хувцасладаг гэнэ. Өмнөх пап Иоанн Павел II-ыг хурц улаан гуталтай оршуулсан бол пап Франциск олон нийтийн өмнө гарахдаа өмнөх пап шиг адилхан гуталтай явж бусдын анхаарлыг ихээр татдаг гэжээ. Пап лам өмнөх Папуудаас ялгарах онцлог нь үргэлж инээмсэглэж, баруун гарынхаа чигчий хуруунд загалмайн хэлбэртэй бөгж зүүдэг нь сүүлийн үеийн залуусын загвартай хөл нийлүүлэн алхаж буйг харуулсан хэрэг гэжээ.

1

2007 онд  Ромын пап Бинедикт XYI мөн энэ сэтгүүлийн шалгаруулалтаар хамгийн дэгжин, загварлаг хувцасладаг эрээр тодорч байсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ