УИХ-ын дарга Харшийн сүлд модны наадамд оролцов
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Монголын хүүхдийн ордноос зохион байгуулж буй “Харшийн сүлд мод”-ны баярт оролцож, хүүхэд багачуудад хандан үг хэлж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тэрбээр энэ үеэр шилдэг хүүхдүүдэд бэлэг гардууллаа.
1
Харшийн сүлд модны наадмыг Монголын хүүхдийн ордноос 55 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 28-31-ны өдрүүдэд тус ордны авьяаслаг сурагчид 8 удаагийн тоглолтыг нийслэлийн хүүхдүүд багачуудад толилуулж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ