Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар салхи шуургатай байна. Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ.Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр байна. Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 хэм, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 хэм, Говийн нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ