“Нарантуул” руу орох, гарах гарцыг нэмэгдүүлжээ

img

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвийн удирдлагууд нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, ажиллагсад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эхний ээлжинд “Нарантуул”,  “Хархорин”  "Барс" захын удирдлагууд санамж бичиг үзэглэж, санамж бичгийн дагуу зохион байгуулалтын ажлууд хийж эхлээд байна.

Одоогоор “Нарантуул” худалдааны төвийн хуучин хүнсний захын урд хэсэгт худалдаа явуулж байгаа түрээслэгчдийг шилжүүлж зогсоолын талбайг чөлөөлж эхэлсэн, зах руу орох болон гарах гарцны тоог нэмэгдүүлээд байна. Тодруулбал, “Нарантуул” худалдааны төвийн зүүн хойд хаалганаас хойшоо болон зүүн зүг рүү гарсан 2 гудамжийг чөлөөлж тээврийн хэрэгсэл явахад саадгүй болгож гэрэлтүүлэг хийжээ. Мөн бага оврын автобусны зогсоолыг захын зүүн урд хэсэгт шилжүүлж зөвхөн хойд талын хаалгаар гаргаж байгаа юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haah ni zov:
byten sain um uuu hagas saind l ajildag bval taarna ter zavaan zahaar odoo yadiin iim saihan olon sypermarketyydtai bolj bhad
2014-01-02
gornyk:
turees ni hamgiin hymd
2014-01-02
batzo:
xaax zag n bolson 21zuund gadaa zax ajilluulj boloxgui sh dee xumuusiin eruul mendiig booch eee
2014-01-02
ахаа:
нарантуул бол муу муухай бүхний цуглуулга газар. балиар заваан бохир, өвөл хүйтэн, зун халуун, наймаачдыг бөөрний өвчтэй болгодог, ядаж талбайгаа тэгшлээд цементэлдэггүй, замбараагүй, цагдаа нь хулгайчтайгаа хамаатан болчихсон, хичнээн жил түрээс авч байж битүү барилга барих сэтгэлгүй заваан газар
2014-01-02