Малын тоо толгой 45 сая хүрчээ
Мал тооллогын дүн урьдчилсан байдлаар гарчээ. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улс, орон даяар явагдсан билээ.Үндэсний статистикийн хорооноос гаргасан урьдчилсан дүгнэлтээр 2013 оны эцэст манай улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрч, 2012 оныхоос 10.2 хувь буюу 4154.8 мянгаар өссөн байна.
Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 2616.2 мянга, үхэр 2905.3 мянга, тэмээ 321.0 мянга, хонь 20036.6 мянга, ямаа 19196.7 мянгад хүрч, 2012 оныхоос адуу 285.8 мянга, үхэр 320.7 мянга, тэмээ 15.2 мянга, хонь 1895.2 мянга, ямаа 1638.0 мянган толгойгоор өссөн үзүүлэлттэй гарчээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ