Л.Гантөмөр 13 хүүхдийн төлбөрийг төлөхөөр болжээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх болсон тухайгаа хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх төвийн 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөө амласан. Учир нь Б.Уранчимэг гэх бүсгүй гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх төвийг барьсан юм.
"Ивээл энэрэл" ТББ-ын тэргүүн "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх бүлгийн багш ажилтай Б.Уранчимэгийг 110 гаруй хүүхдүүд ээжээ гэж дууддаг бөгөөд түүний 50 гаруй хүүхэд их, дээд сургууль төгсөөд Монгол Улсын залуу боловсон хүчин болон бэлтгэгдсэн аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ