Улаанбаатарын дугаартай бол 10-70 мянган төгрөгийн төлбөр төлнө
НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталсан юм. Энэхүү журам нь нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд журмаар нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс ногдуулан авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу нэвтэрч байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авах зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг баталсан.
sf
НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээх юм. Жилдээ нэг удаа төлөх энэхүү төлбөрийг төлснөөр нийслэлийн Авто замын газар нь авто зам ашигласны төлбөрийн орлого төлснийг гэрчлэх тусгай наалт тэмдгийг төлбөр төлсөн тээврийн хэрэгсэлд олгох юм. Харин шалган бүртгэх товчоодоор орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг хураан авсныг гэрчлэх тасалбар олгоно. Тасалбар нь хяналт тавих байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажсан, огноотой, тодорхой нууцлал бүхий үнэт цаас байх аж.
fs
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах
авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ
/төгрөгөөр/
Улаанбаатар хотын Шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн
тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ
/төгрөгөөр/
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ