Э.Гүр-Аранз “Тахир соёот”-ын сувилалд хэвтжээ
“Анод” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс хорих ял сонссон “Анод” банкны ТУЗ-ын гишүүн асан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Л.Уламбаяр нар ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид ял эдэлж байгаа билээ. Тэгвэл Э.Гүр-Аранзын биеийн байдал өнгөрөгч сарын сүүлчээр гэнэт муудаж, “Тахир соёот” дахь сувилалд шилжсэн гэнэ.
Э.Гүр-Аранз нар нь “Анод” банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж онц их хэмжээний хохирол иргэд, байгууллагад учруулсан гэх үндэслэлээр шат шатны шүүхээс 2- 4 жилийн ял сонсоод байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ